Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026-11-04
ULZIIBAT.TECH сайтыг (ulziibat.tech) Н. Өлзийбат хувь хүнээр эрхэлдэг. Энэ нөхцөл нь сайт болон түүгээр зарагддаг цахим сургалтыг ашиглахад үйлчилнэ. Бүртгэл үүсгэх эсвэл сургалт худалдан авснаар та нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.
Бүртгэл ба нэвтрэлт
- Утасны дугаар, Google бүртгэл, эсвэл имэйлээр ирсэн кодоор нэвтэрнэ.
- Утсаар нэвтрэх, мөн худалдан авахын өмнө дугаараа баталгаажуулахдаа та өөрийн дугаараас 144773 руу богино код илгээнэ. Баталгаажуулалтыг verify.mn хийдэг. SMS-ийн төлбөрийг таны оператор ердийн үнээр тооцно.
- Нэг бүртгэлээр зэрэг 2 төхөөрөмж дээр нэвтэрнэ. Дараагийн төхөөрөмжөөр нэвтрэхэд хамгийн удаан ашиглаагүй нь автоматаар гарна.
- Бүртгэл зөвхөн таных. Нэвтрэх эрхээ бусдад өгөх, хуваалцах, зарахыг хориглоно.
Худалдан авалт ба төлбөр
- Төлбөрийг Wire.mn-ээр, QPay болон банкны аппаар төлнө. Төлбөр баталгаажмагц сургалт таны бүртгэлд нээгдэнэ.
- Үнэ нь төлбөр хийх үед сайтад заасан дүн байна. Хямдрал, купон заасан хугацаандаа хүчинтэй бөгөөд бэлэн мөнгө болгон солихгүй.
Сургалтын хандалт
- Худалдан авсан сургалтаа нэвтэрч «Миний булан»-аас үзнэ.
- Хандалт нь насан туршийн эсвэл тодорхой хоногийн хугацаатай. Хугацааг сургалтын хуудсанд худалдан авахаас өмнө заасан байдаг. Хугацаа дуусахад сургалт хаагдана.
- Хичээлийг шинэчлэх, нэмэх, солих эрхтэй.
Буцаалт
Сургалт нь цахим бүтээгдэхүүн бөгөөд худалдан авмагц бүрэн нээгддэг тул төлбөрийг буцаахгүй. Худалдан авахаасаа өмнө үнэгүй хичээлээр нь үзээд шийдээрэй.
Буцаалт зөвхөн дараах хоёр тохиолдолд хийгдэнэ:
- Нэг сургалтыг давхар төлсөн бол илүү төлсөн дүнг буцаана.
- Манай талын техникийн алдаанаас болж сургалт нээгдээгүй, мэдэгдсэнээс хойш бид засаж чадаагүй бол төлсөн дүнг буцаана.
Дараах шалтгаанаар буцаалт хийгдэхгүй: санаа өөрчлөгдсөн, үзээгүй эсвэл дуусгаагүй, хандалтын хугацаа дууссан, таны интернэт эсвэл төхөөрөмжийн асуудал, төхөөрөмжийн хязгаар, нөхцөл зөрчсөнөөс болж бүртгэл хаагдсан.
Буцаалт хүсвэл төлбөрийн баримт болон бүртгэлийн утас эсвэл имэйлээ Messenger-ээр эсвэл info@ulziibat.tech хаягаар илгээнэ үү. Төлбөр буцаагдсан сургалтын хандалт хаагдана.
Агуулгын эрх
Видео, текст, зураг, файл бүр ULZIIBAT.TECH-ийн өмч. Худалдан авалт нь сургалтыг зөвхөн өөрөө үзэх эрх олгоно. Бичиж авах, татах, хуулбарлах, бусдад дамжуулах, нийтлэх, зарахыг хориглоно.
Бүртгэлийг хаах
Бүртгэлээ хуваалцсан эсвэл агуулгыг тараасан бол бүртгэлийг төлбөр буцаахгүйгээр хааж болно.
Хариуцлага
Сургалтын агуулга нь мэдлэг олгох зорилготой. Түүнийг хэрэглэснээс гарах үр дүнг баталгаажуулахгүй. Гуравдагч үйлчилгээ (ChatGPT, Claude гэх мэт) өөрчлөгдвөл хичээлийн зарим хэсэг хуучирч болно.
Хувийн мэдээлэл
Таны мэдээллийг хэрхэн хадгалж ашиглахыг Нууцлалын бодлого-д бичсэн.
Нөхцөлийн өөрчлөлт
Нөхцөл шинэчлэгдэж болно. Шинэчилсэн огноо хуудасны дээд хэсэгт харагдана. Өөрчлөлт нь өмнө худалдан авсан сургалтын хандалтын хугацааг богиносгохгүй. Маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
Холбоо барих
Асуулт, санал, гомдлоо Messenger-ээр эсвэл info@ulziibat.tech хаягаар бичнэ үү.