Skip to content
Эхлэл Хиймэл оюуны хэрэглээ Жилийн 3 сая төгрөгийн фитнесс картын хэрэгцээг үнэгүй орлох ухаалаг зааврууд

Жилийн 3 сая төгрөгийн фитнесс картын хэрэгцээг үнэгүй орлох ухаалаг зааврууд

Жилийн 2-3 сая төгрөгийн үнэтэй фитнесс картын хэрэгцээг үнэгүй орлох Claude AI-ийн 10 шилдэг зааврыг (Prompt) танилцуулж байна. Гэртээ ямар ч төхөөрөмжгүйгээр өөх хасах, булчин ургуулах, Монгол хөрсөнд буусан хоолны дэглэм зохиох болон тууштай байх сэтгэл зүйн аргуудыг монгол хэл дээр, шууд хуулж авахад бэлэн код блокоор аваарай.

Нийтэлсэн:

Өнөөдөр хиймэл оюун ухаан зөвхөн код бичих, контент бүтээхээр хязгаарлагдахаа больжээ. Тэр дундаа Claude AI нь хүний нарийн логик, контекстийг маш сайн ойлгодог тул танд жилийн 2-3 сая төгрөгийн үнэтэй фитнессийн гишүүнчлэл, хувийн дасгалжуулагчийн (PT) үйлчилгээг бүрэн орлох хөтөлбөрийг үнэгүй гаргаж өгч чадах хэмжээнд хүрлээ.

Гэртээ дасгал хийхэд тулгардаг хамгийн том асуудал бол “Яг ямар дасгал хийхээ мэдэхгүй байх” болон “Тууштай байж чадахгүй хаях” явдал юм. Энэхүү дэлгэрэнгүй нийтлэлээр таны тархийг програмчилж, биеийг тань формонд оруулах 10 шилдэг зааврыг монгол хэл дээр, хуулж авахад бэлэн код блокоор танилцуулж байна.


Гэрийн бэлтгэлийн суурь хөтөлбөрүүд

Гэртээ дасгал хийхэд ямар нэгэн төмөр, төхөөрөмж хэрэггүй. Зөвхөн өөрийн биеийн жинг (Calisthenics) зөв удирдах хөдөлгөөний шинжлэх ухаан л хэрэгтэй.

01. Өөртөө зориулсан тусгай хөтөлбөр бүтээх

Энэхүү заавар нь таны биеийн онцлог, зорилгод тохирсон үндсэн бүтцийг гаргана.

Промт
Elite home training coach-ийн дүрд тоглож, надад фитнесст явахгүйгээр гэртээ хийх долоо хоногийн дасгалын хөтөлбөр зохиож өг.
- Зорилго: [жин хасах / булчин нэмэх / формондоо орох]
- Түвшин: [анхан / дунд / ахисан]
- Долоо хоногт хэдэн өдөр: [жнь: 4 өдөр]
- Надад байгаа хэрэгсэл: [юу ч байхгүй / резиний хамтлаг / гантель]
- space: [жижиг өрөө / орон сууцны байр]
- Limitation: [жнь: өвдөг өвддөг / байхгүй]

Надад дараахыг гаргаж өг: Долоо хоногийн хуваарь, дасгалуудын багц (sets) болон давтамж (reps), амрах хугацаа, мөн нэмэлт хэрэгсэл худалдаж авахгүйгээр дасгалын ачааллыг долоо хоног бүр хэрхэн ахиулах вэ.

02. Биеийн жингийн (Calisthenics) 30 минутын эрчимтэй дасгал

Цаг багатай үед хаана ч хийж болох, үр дүнтэй тойрог дасгалын төлөвлөгөө.

Промт
Calisthenics coach-ийн дүрд тоглож, зөвхөн өөрийн биеийн жинг ашиглан хийх 30 минутын бүтэн биеийн дасгалын төлөвлөгөө гарга.
- Түвшин: [анхан / дунд / ахисан]
- Зорилго: [өхөх тос шатаах / хүч нэмэх / идэвхтэй байх]
- Space: [иогийн гудсан дээр багтах хэмжээний]

Дараахыг оруул: Бие халаалт, үндсэн дасгалын тойрог, дасгалын дараах сунгалт, мөн үндсэн 5 хөдөлгөөнийг анхнаас ахисан түвшин рүү хэрхэн хөгжүүлэх арга зам. Ямар ч хэрэгсэл хэрэггүй. Надад ямар нэгэн шалтаг хэрэггүй.

03. Байрны айлуудад зориулсан “Чимээгүй” дасгал

Нийтийн орон сууцанд амьдардаг, доод айл руугаа чимээ гаргахаас эмээдэг хүмүүст зориулсан үсрэлтгүй, нам гүм хэрнээ өөх шатаах хөтөлбөр.

Промт
Home fitness coach-ийн дүрд тогло. Би орон сууцны байранд амьдардаг бөгөөд доод талын айлдаа чимээ гаргахгүй байх хэрэгтэй. Надад өөх сайн шатаах, булчин чангалах боловч ямар ч дуу чимээ гаргахгүй, үсрэлтгүй дасгалын төлөвлөгөө гаргаж өг.
- Зорилго: [жин хасах / булчин чангалах]
- Хугацаа: [20 / 30 / 45 минут]
- Түвшин: [анхан / дунд]

Ямар ч үсрэлтгүй, гүйлтгүй, дуу чимээгүй. Гэхдээ яг фитнесст хийсэн мэт үр дүнтэй байхаар дасгалуудыг сонгоорой.

Монгол хөрсөнд буусан хооллолтын систем

Фитнесст яваад хооллолтоо засахгүй бол үр дүн 80%-иар буурдаг. Тэр тундаа үнэтэй нэмэлт бүтээгдэхүүн (Protein, BCAA) авахгүйгээр, Монголын нөхцөлд захаас авч болох хүнсээр уургаа нөхөх нь санхүүд хэмнэлттэй.

04. Төсөвт хэмнэлттэй 7 хоногийн хоолны төлөвлөгөө

Энэхүү зааврыг ашиглахдаа Монголын уламжлалт хүнсний онцлогийг тусгасан тул илүү бодит үр дүн гарна.

Промт
Sports nutritionist-ийн дүрд тоглож, миний гэрийн бэлтгэлийг дэмжих, Монголд хамгийн элбэг, үнэ өртөг багатай хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашигласан 7 хоногийн хоолны төлөвлөгөө гаргаж өг.
- Бүс нутаг: Монгол (Монгол хүмүүсийн өдөр тутамд иддэг мах, гурил, будаа, хүнсний ногоо)
- Зорилго: [өөх хасах / булчин нэмэх / эрүүл мэндээ дэмжих]
- Төсөв: [маш бага / дундаж]
- Харшилтай эсвэл иддэггүй хүнс: [жнь: сүүн бүтээгдэхүүн / гахайн мах гэх мэт]

Надад дараахыг өг: Өдрийн калори + макро (уураг, өөх тос, нүүрс ус), дотоодын хүнсээр хийж болох энгийн хоолнууд, мөн 5 минутаас бага хугацаанд бэлдэж болох хамгийн хямд, өндөр уурагтай зуушны санаа.

05. Дасгалын өмнөх болон дараах хооллолт

Нэмэлт уургийн нунтаг хэрэглэхгүйгээр, дасгалын эрчим хүчийг нэмэгдүүлж, булчинг нөхөн сэргээх энгийн хүнсний хослолууд.

Промт
Nutrition coach-ийн дүрд тогло. Надад ямар нэгэн уургийн нунтаг (protein powder) болон нэмэлт тэжээл хэрэглэхгүйгээр, зөвхөн энгийн хүнс ашиглан дасгалын өмнө болон дараа яг юу идэх ёстойг хэлж өг.
- Зорилго: [өөх хасах / булчин нэмэх]
- Бэлтгэл хийдэг цаг: [өглөө / өдөр / oрой]
- Төсөв: [бага / дундаж]
- Улс: Монгол

Надад дараахыг өг: Дасгалын өмнө идэж болох 3 сонголт, дасгалын дараа идэх 3 сонголт, тэдгээрийг идэхэд хамгийн тохиромжтой хугацаа (timing). Бүгд энгийн дэлгүүр, захаас авч болох хүнс байх ёстой.

06. Кардио төхөөрөмжгүйгээр өөх хасах дүрэм

Гүйлтийн зам, дугуй байхгүй ч гэсэн хооллолт болон хөдөлгөөний зохицоор өөх хасах ухаалаг систем.

Промт
Fat loss specialist-ийн дүрд тогло. Надад гэрийн нөхцөлд жин хасах бүрэн систем (дасгал + хоолны энгийн дүрэм) зохиож өг. Надад гүйлтийн зам эсвэл кардио төхөөрөмж байхгүй.
- Миний үзүүлэлт: [нас, жин, өндөр]
- Хасахыг хүсэж буй жин: [жнь: 10 кг]
- Дасгал хийх боломжтой хугацаа: [жнь: өдөрт 30 минут, долоо хоногт 4 өдөр]
- Хэрэгсэл: [байхгүй / резиний хамтлаг / гантель]

Надад дараахыг гаргаж өг: Долоо хоногийн дасгалын төлөвлөгөө, заавал дагах хоолны 3 энгийн дүрэм, мөн хүмүүс гэртээ жин хасах үедээ гаргадаг хамгийн том алдаа болон түүнээс хэрхэн сэргийлэх зөвлөгөө.

07. Төмөр өргөхгүйгээр булчин ургуулах шинжлэх ухаан

Биеийн жингийн дасгалаар булчинг хэрхэн “Hypertrophy” буюу өсөлтийн шатанд оруулж болохыг тайлбарласан хөтөлбөр.

Промт
Calisthenics strength coach-ийн дүрд тоглож, ямар ч жин, төмөр ашиглахгүйгээр гэрийн нөхцөлд бодит булчингийн өсөлтийг бий болгож чадна гэдгийг надад баталж өг.
- Миний одоогийн биеийн галбир: [туранхай / дундаж / бага зэрэг илүүдэл жинтэй]
- Хөгжүүлэхийг хүсэж буй булчингууд: [цээж + гар / бүтэн бие / хөл + өгзөг]
- Түвшин: [анхан / дунд]
- Хугацаа: [30–45 минут, долоо хоногт 4 uaaa]

Надад дараахыг өг: Өөрийн биеийн жингээр дасгал хийхэд булчин хэрхэн ургадаг тухай шинжлэх ухааны үндэслэл, 4 долоо хоногийн шат дараалсан хөтөлбөр, урт хугацаандаа сурах ёстой хамгийн хүнд 3 калистеникийн дасгал.

Сунгалт, Бэртлээс сэргийлэлт ба Нөхөн сэргээлт

Гэртээ дасгал хийж буй хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол бие халаалт болон сунгалтыг орхигдуулснаас болж үе мөчний гэмтэл авах явдал юм. Осолгүй, урт хугацаанд хийх баталгаа энд байна.

08. Өдөрт 10 минут: Суугаа ажлын чилээг гаргах сунгалт

Ширээний ард олон цагаар суудаг хүмүүсийн нуруу, мөр, түнхний чангарлыг тавих урсгал хөдөлгөөн.

Промт
Mobility and movement coach-ийн дүрд тогло. Надад гэрийн нөхцөлд хийж болох, биеийн чилээг гаргаж, бэртлээс sэргийлэх 10 минутын өдөр тутмын сунгалтын дасгал зохиож өг.
- Миний асуудалтай хэсэг: [жнь: түнхний чангарал / нурууны доод хэсгээр чилэх / мөр хөших]
- Суугаа ажил: [жнь: өдөрт 8 цаг ширээний ард суудаг]
- Миний дасгалын хэв маяг: [гэрийн дасгал / өөрийн жингийн дасгал]

Надад дараахыг өг: Өглөө ЭСВЭЛ орой хийх 10 минутын хөдөлгөөний урсгал, хөдөлгөөн бүрийг хийх хугацаа ба тэдгээр нь биеийн аль хэсгийг чөлөөлөх тухай, мөн хүмүүсийн алгасдаг, гэрийн дасгалын бэртлийн 80%-ийг үүсгэдэг тэрхүү нэг чухал сунгалтыг хэлж өг.

09. Биеийн ядаргаа тайлж, Нойр сайжруулах хөтөлбөр

Дасгалын дараа булчингаа хурдан амрааж, гүн нойр авах, стресс бууруулах гэрийн нөхөн сэргээх дэглэм.

Промт
Recovery specialist-ийн дүрд тогло. Надад ядрахгүй, бэртэхгүйгээр тууштай бэлтгэл хийхэд туслах гэрийн нөхцөл дэх бие сэргээх бүрэн системийг гаргаж өг.
- Би долоо хоногт: [жнь: 4 удаа / өдөр бүр] бэлтгэл хийдэг
- Миний гол асуудал: [булчин үргэлж хөндүүр ордог / энерги бага / нойр муу / мотивацигүй болох]
- Надад байгаа зүйл: [зөвхөн гэр / фоам роллер гэх мэт энгийн зүйл]

Надад дараахыг өг: Амралтын өдрийн дэглэм, унтахын өмнө тайвшрах зуршил, мөн төсөв болон улс орноос үл хамааран гэртээ үнэгүй ашиглаж болох хамгийн үр дүнтэй бие сэргээх 3 аргыг хэлж өг.

Сэтгэл зүй ба Тууштай байдал

Гэрийн бэлтгэлийг хаядаг гол шалтгаан бол төлөвлөгөө муудаа биш, тархины залхуурал юм. Түр зуурын урам зориг (Motivation) биш, урт хугацааны зуршил (Identity) суулгах спорт сэтгэл зүйн арга техник.

10. Хэзээ ч бэлтгэлээ тасалдаггүй “Хүний Дүр” бүтээх

Өөрийгөө залхуу гэж бодохоо нь больж, өдөр бүр дасгал хийдэг хүний хандлагыг тархиндаа суулгах заавар.

Plaintext

Промт
Sports psychologist-ийн дүрд тогло. Би гэртээ дасгал хийж эхлээд л 2-3 долоо хоногийн дараа хаячихдаг. Намайг засаад өг.
- Миний давтамж: [жнь: эхэндээ маш эрч хүчтэй эхэлдэг ч нэг өдөр алгасахад л бүх эрч хүч алга болдог]
- Миний хамгийн том шалтаг: [ажлын дараа ядардаг / урам зориггүй / үр дүн удаан]
- Өмнө нь туршиж үзсэн зүйлс: [YouTube бичлэгүүд / аппликейшн / сорилтууд]

Don't give me motivation tips. Give me:
1. Би яагаад дасгалаа үргэлж хаяад байдгийн бодит шалтгаан (үнэнээр нь хэл)
2. Муу өдрүүдэд ч дасгалын гинжин хэлхээг таслахгүй байх 5 минутын 'хамгийн багадаа хийх дасгал'-ын санаа
3. Миний тархийг гэртээ дасгал хийдэг хүний хувиар дахин програмчлах өдөр бүр өөртөө хэлэх энгийн 'өөрийн тодорхойлолт' (identity statement).

💡 Claude-ийг үр дүнтэй ашиглах “Про” зөвлөмжүүд

  1. Нэг чат дотроо харилцах: Эдгээр заавруудыг бүгдийг нь Claude дээр нэг шинэ чат нээгээд дотор нь дараалуулан асуугаарай. Ингэснээр Claude таны өмнөх өгөгдлүүдийг (зорилго, бэртэл, идэх дуртай хоол) санаж, дараагийн хариултуудаа улам чанартай болгоно.
  2. Тогтмол санал сэтгэгдэлээ өгөх: 7 хоногийн дараа Claude-доо “Миний өвдөг бага зэрэг өвдөөд байна, 1-р дасгалыг өөрчилж өгнө үү” эсвэл “Энэ хоолны порц арай багадаад байна, калорийг нь 200-аар нэмээд өг” гэх мэтээр амьд дасгалжуулагчтай харьцаж буй мэт фидбэк өгч хөтөлбөрөө шинэчлээрэй.

Одоо хэрэгжүүлэх цаг: Дээрх код блокуудаас өөрт хэрэгтэйг нь хуулж аваад, хаалтан доторх мэдээллийг өөрийнхөөрөө өөрчлөн Claude руу илгээгээрэй. Жилийн 3 сая төгрөгөө хэмнэж, эрүүл биеийг гэртээ бүтээцгээе!

Нийтлээч

Н.Өлзийбат

AI технологи, автоматжуулалтын чиглэлээр дагнан ажилладаг вэб хөгжүүлэгч, контент бүтээгч. Шинэ хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг туршсан үр дүн, өөрийн алдаа оноо, сурч мэдсэн үнэ цэнтэй бүхнээ энэхүү блогт буулгадаг. Миний сошиал хаягуудыг дагаарай.

Санал болгох

Холбоотой нийтлэлүүд

AI бичил дадал: Хиймэл оюуныг хувийн “Хатуу Дасгалжуулагч” болгох аргачлал

Бид бүгд амжилтад хүрэхийг хүсдэг ч тууштай байх тал дээр алддаг. Тэгвэл хиймэл оюун ухааныг ашиглан өдөр тутмын бичил дадал үүсгэж, өөртөө хариуцлага тооцох системийг хэрхэн бүрдүүлэх тухай зааварчилгааг хүргэж байна.

Анкет засах цагаа 5 минут болгон товчлох нь: Хиймэл оюунд зориулсан 10 промт

Хиймэл оюун ухаан ашиглан хүний нөөцийн мэргэжилтэн шиг чанартай анкет бэлдэж, ажлын ярилцлагад өөрийгөө бэлдэх хялбар арга. Таныг автомат шүүлтүүрээс давуулж, ярилцлагад уригдахад туслах монгол хэл дээрх 10 шилдэг промт.

үнээ нэмэх стратеги AI Agent Hormozi

Үнээ 3 дахин нэмсэн ч хямдхан санагдах стратеги (Hormozi ба AI хослол)

Борлуулалт муудах үед та хамгийн түрүүнд үнээ хямдруулдаг уу? Энэ бол таныг дампууралд хөтлөх хамгийн дөт зам. Тэгвэл дэлхийн шилдэг энтрепренёр Alex Hormozi үүний эсрэг ямар стратеги ашиглаж, үнээ 3 ДАХИН НЭМСЭН Ч хэрэглэгчдэд “Хямдхан байна” гэх мэдрэмж төрүүлж чаддаг нууцыг эндээс уншаарай.

Claude + Higgsfield = Video Production

Claude болон Higgsfield: Бүтээлч студийг бүхлээр нь орлох AI хоршил

Ихэнх брэндүүд видео реклам, контент бүтээхэд сая сая төгрөг зарцуулсаар байна. Харин Claude Projects болон Higgsfield MCP-ийг хослуулснаар бүтээлч багийн хийдэг мэргэжлийн 4K видео үүсгэлт, дүрийн тогтвортой байдал бүхий контентыг хэрхэн ганцаараа, хэдхэн минутын дотор автоматжуулан хийх боломжтойг энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.

Claude-ийг хэрхэн БОДИТООР ашиглах вэ: Түүний нөөц боломжийг 100% нээх 18 алхам

Claude гараад аль хэдийн 2 жил болсон ч бидний ихэнх нь түүний жинхэнэ чадамжийн дөнгөж 10%-ийг л ашиглаж байна. Энэхүү нийтлэл танд үлдсэн 90% нь ямар гайхалтай болохыг харуулах болно.

Claude Code ашиглан бүтээмжээ нэмэгдүүлж буй Монгол мэргэжилтэн

Claude Code-той өнгөрүүлсэн 30 хоног: Ажлын арга барилаа хэрхэн бүрэн шинэчлэх вэ?

Claude Code-ийг ашиглан 30 хоногийн дотор бүтээмжээ хэрхэн 10 дахин нэмэгдүүлсэн бодит туршлага. Загвар сонгохоос эхлээд локал компьютертэйгээ холбох (MCP) хүртэлх таны цагийг хэмнэх 8 шалгарсан арга барил.