Skip to content
Claude Code-ийн шинэ Agent View функц нь олон AI агентыг нэг дэлгэцнээс удирдах, арын горимд (background) ажиллуулах, /goal командаар бие даан ажиллуулах боломжийг олгоно. Терминалын олон цонхтой зууралдахгүйгээр AI код бичих агентуудаа хэрхэн бүрэн хянах талаарх дэлгэрэнгүй зааврыг эндээс уншина уу.
Эхлэл Шинэ мэдээ Claude Code-д зориулсан Agent View танилцуулга
Шинэ мэдээ 3 мин 63

Claude Code-д зориулсан Agent View танилцуулга

Claude Code-ийн шинэ Agent View функц нь олон AI агентыг нэг дэлгэцнээс удирдах, арын горимд (background) ажиллуулах, /goal командаар бие даан ажиллуулах боломжийг олгоно. Терминалын олон цонхтой зууралдахгүйгээр AI код бичих агентуудаа хэрхэн бүрэн хянах талаарх дэлгэрэнгүй зааврыг эндээс уншина уу.

Нийтэлсэн:

Claude Code нь хэд хэдэн агентыг нэгэн зэрэг ажиллуулах боломжтой боловч нэг дэлгэц дээр зөвхөн нэг агентыг удирдах нь олон цонх (terminal tabs, tmux panes) нээгдэж хүндрэлтэй байдаг байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр нэгдсэн удирдлагын Agent View функц 2026 оны 5 сарын 11-нд гарлаа. Энэ нь Claude Code v2.1.139 болон түүнээс хойшхи хувилбарууд дээр ажиллах боломжтой.

Энэхүү шинэ боломжийн тусламжтайгаар та:

  • Шинэ агентуудыг нэг дэлгэцнээс ажиллуулах
  • Агентуудыг арын горимд (background) ажиллуулах
  • Зөвхөн Claude-д таны тусламж хэрэгтэй үед л оролцож бусад үед өөр ажил хийх боломж
  • Бүх агентынхаа төлөвийг (ажиллаж байгаа, хүлээгдэж байгаа, дууссан) нэг цонхноос хянах боломжтой боллоо.
Claude Code-ийн шинэ Agent View дэлгэц. Олон агентууд зэрэг ажиллаж, тэдний төлөв, сүүлийн үйлдэл, зарцуулсан хугацаа зэргийг нэг мөрөнд хураангуйлан харуулж байна.

Agent View-г хэрхэн ашиглах вэ?

Agent View нь хэд хэдэн агентыг нэг дэлгэцнээс удирдах боломж олгох бөгөөд терминал дээр claude agents командыг бичиж ажиллуулна. Мөн ямар нэгэн ажиллаж буй сессээс “зүүн сум” (left arrow) даран Agent View рүү шилжих боломжтой.

  • Нэгдсэн харагдац: Агент бүрийн гүйцэтгэж буй даалгаврыг нэг мөрөнд хураангуйлан харуулна. Төлөв нь working, waiting for input, completed, failed, idle, эсвэл stopped гэж харагдана.
  • Шууд удирдах: Шинэ агент нэмэх, эсвэл ажиллаж буй агентууд руу нэмэлт зааварчилгаа илгээх боломжтой. Spacebar даран сүүлийн үйлдлийг шалгаж, шууд хариу бичиж болно. Enter эсвэл “баруун сум” (right arrow) дарснаар бүрэн дэлгэц рүү шилжинэ.
  • Арын горим: Ажиллаж буй сессийг /bg (эсвэл slash B G) команд ашиглан арын горим руу шилжүүлэх эсвэл терминал дээр шууд claude –bg “даалгавар” гэж бичин шинээр арын горимд агент эхлүүлж болно.
  • Бие даасан ажиллагаа (/goal): Шинээр нэмэгдсэн /goal командын тусламжтайгаар та агентад зорилго өгөх бөгөөд, агент тухайн зорилгоо биелүүлтэл тасралтгүй автоматаар ажиллах болно. Ингэснээр хэрэглэгчийн байнгын хяналт (babysitting) шаардлагагүй болсон ба дэлгэц дээр зарцуулсан хугацаа, давтамж, токен зэргийг харуулна.
Агентыг /bg командаар арын горим руу шилжүүлж, /goal командаар бие даан ажиллах зорилго өгч буй байдал.

Энэ нь терминалын олон таб, tmux-ийн цонхнуудтай зууралдах шаардлагагүй болгож, олон агентын горимд ажилладаг хөгжүүлэгчдэд зориулсан жинхэнэ “удирдлагын самбар” (command center) болж чадсан юм.

Хэнд нээлттэй вэ?

Одоогоор Agent View нь research preview (судалгааны урьдчилсан хувилбар) байдлаар гарсан бөгөөд хэрэглэгчдийн эрхээс хамаарч хандах боломж нь дараах байдалтай байна:

Хэрэглэгчийн эрхХандах боломж
Claude ProТийм
Claude MaxТийм
Claude TeamТийм
Claude EnterpriseТийм
Claude API хэрэглэгчидТийм
Үнэгүй эрхтэй хэрэглэгчидОдоогоор үгүй

Байгууллагын админууд шаардлагатай бол энэ функцийг унтраах тохиргоотой.

Нийтлээч

Н.Өлзийбат

AI технологи, автоматжуулалтын чиглэлээр дагнан ажилладаг вэб хөгжүүлэгч, контент бүтээгч. Шинэ хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг туршсан үр дүн, өөрийн алдаа оноо, сурч мэдсэн үнэ цэнтэй бүхнээ энэхүү блогт буулгадаг. Миний сошиал хаягуудыг дагаарай.

Санал болгох

Холбоотой нийтлэлүүд

Шинэ мэдээ 4 мин 40

Хиймэл оюун ухааны шинэ эрин: Claude Fable 5, Gemini 3.5 болон ухаалаг интеграциудын тэсрэлт

AI зөвхөн текст үүсгэхээс хальж, кибер аюулгүй байдлыг шалгах, нарийн төвөгтэй ажлуудыг бие даан гүйцэтгэх агент болох, мөн бидний өдөр тутмын хэрэглээний програмуудтай (Canva, Notion, Google Meet) салдаггүй нэг хэсэг болон интеграци хийгдэж байна.

Шинэ мэдээ 7 мин 32

Apple WWDC 2026: Siri AI, Apple Intelligence болон Шинэ Үеийн Үйлдлийн Системүүд

Apple компанийн WWDC 2026 арга хэмжээгээр цоо шинэ Siri AI, Google-тэй хамтарсан Apple Intelligence хиймэл оюун ухаан, илүү хурдтай iOS 27 болон хүүхэд хамгааллын цогц шинэчлэлтүүдийг танилцууллаа. Хэрэглэгчийн өдөр тутмын амьдралыг хялбарчлах технологийн шинэ эрин үеийн онцлох мэдээллүүдтэй дэлгэрэнгүй танилцаарай.

Шинэ мэдээ 5 мин 40

Claude Opus 4.8: AI Агентуудын эрин үе ба Технологийн шинэ үсрэлт

Anthropic компани туршлагатай инженер шиг бие даан ажиллах чадвартай Claude Opus 4.8 загварыг танилцууллаа. Шинээр нэмэгдсэн “Dynamic Workflows” болон 2.5 дахин хурдан “Fast Mode” горимын ачаар уг загвар нь урт хугацааны хөгжүүлэлтийн даалгавруудыг хүний оролцоогүйгээр гүйцэтгэх боломжтой болжээ.

Шинэ мэдээ 5 мин 92

Gemini аппликейшн улам ухаалагжиж, 24/7 тасралтгүй туслах “Агент” болон хөгжсөөр байна

Google I/O 2026 чуулганаар танилцуулсан Gemini аппликейшны томоохон шинэчлэлтүүд болох Gemini 3.5 Flash, киноны чанартай видео бүтээх Gemini Omni болон таны өмнөөс 24/7 даалгавар гүйцэтгэх Gemini Spark AI агентын тухай бүх мэдээллийг эндээс уншина уу.